Уншиж байна...

Talk

Доошоо

Боломжоо
ашигла

Таныг ирээдүйрүү хөтөлнө

Бид ѳѳрсдийн оюутнууддаа зөвхөн мэргэжлийн онол болон практикт суурилсан хѳтѳлбѳрийг санал болгодог. Програм хангамжийн мэргэжилтэн болоход шаардлагатай чухал мэдлэгийг агуулсан хичээлийн хөтөлбөрөөр хичээллэх ба бусад шаардлагагүй хичээл ордоггүйгээрээ онцлогтой̆.

Цааш үзэх
01

Эрчимжүүлсэн Хѳтѳлбѳр

Эрчимжүүлсэн 1 жилийн хѳтѳлбѳрийн хичээлүүд нь бүгд хоорондоо уялдаа холбоотойгоор заагддаг бөгөөд анхан шатнаас нь эхлээд тѳгсѳлтийн ажил хүртэл онол, практик хослуулан хичээллэдэг. Ингэснээр сурагчид маань мэдлэгийг илүү цэгцтэй, системтэйгээр олж авах боломж нь бүрддэг билээ.

Жилийн хугацаанд бид юу сурч чадах вэ?

Хѳтѳлбѳрийг
хамтран
зохион
байгуулагчид

kruger

Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэж ардын сайхан үг бий. Угтаа энэ үгний цаана л бидний хамтын ажиллагааны амин сүнс оршин буй. Таныг ирээдүйрүү хөтлөх энэхүү гэгээн үйлсэд зөвхөн нэг талын оролцоо хангалтгүй гэдгийг бид гүнээ ухамсарлан ажилладаг.

Залуучууддаа илүү ТОМ БОЛОМЖ атгуулахын тулд манай хамт олон Монгол улсын хамгийн шилдэг их сургууль Санхүү эдийн засгийн сургуультай үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хамтран ажилласаар ирсэн. Улмаар олон улсын зах зээлд Монгол инженерүүдийг бэлтгэх, олон улсын үйл ажиллагааг тэлэхээр Австрали улсын Bluewater олон улсын боловсролын байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлээд буй. Эзэмшсэн боловсролоо хүлээн зөвшөөрүүлэн хос мэргэжил эзэмших эсвэл олон улсын их сургуулиудад үргэлжлүүлэн суралцах боломжийг зөвхөн IO технологийн институт танд өгөх болно.

Технологийн салбар хурдацтай хувьсаж буй одоо үед технологийн болон бизнесийн байгууллагуудад тулгамдаж буй хамгийн том сорилт нь ажиллах хүчний хомсдол. Технологийн компаниуд бид нэг л зүйлийн төлөө зорин тэмүүлж буй язгуур эрх ашгаа тэргүүнд тавин институтийн төгсөгчдөө бодит төсөл дээр ажиллах, дадлага хийх, улмаар ажлын гараагаа эхлүүлдэг байх БОЛОМЖИЙГ олгохоор зорин ажилладаг. Энэ нь нэг талдаа бизнесийн байгууллага, нөгөө талдаа оюутан залууст маань өндөр өгөөжтэй байж технологийн салбарын эко системийг бүрдүүлж байгаа гэдэгт манай хамт олон бүрэн итгэдэг.

Амтай болгон л шахуу технологи ярьж байгаа энэ цаг үед чухамдаа яаж бусдаасаа ондоошил үүсгэх вэ? Бидний өмнө нь мэддэг байсан, хийдэг байсан зүйлс бүгд хувьсан өөрчлөгдөж, сурсан мэдсэн зүйлс бүхэн өдөр хоногоор биш цаг, минутаар хуучирч байгаа тийм л үе.

Технологи зөвхөн гар утас, код эсвэл чип гэдэг ухагдахуунаасаа аль хэдийн салчихсан бидний ажил мэргэжил, хийж чадах зүйлс бүхэн рүү гүн гүнзгий нэвтэрч бүхий л ажил мэргэжил технологиор цэнэглэгдэж, зарим мэргэжил нь бүүр устаж үгүй болж байгаа нь үнэн.

Тэгвэл үүнийг уншиж байгаа танд болон таны хүүхэд, ах дүүст хандан хэлэхэд "технологи бол ирээдүй". Ямар ч маргаангүй. Хэн технологитой өөрийгөө болон зорилгоо уяж чадна тэр л хүн ОНДООШИЛ үүсгэн бусдаасаа илүү давуу байрлалд шилжих нь гарцаагүй. Тийм ч учраас бид нийгмийн хариуцлагын хүрээнд залуустаа багахан ч гэсэн хөрөнгө оруулах зорилгоор энэхүү сургалтын зохион байгуулж, нэг ч гэсэн ирээдүйг гэрэлтүүлэхээр шийдсэн.

IO-ийн багш хамт олон маань технологиор дамжуулан ирээдүй болсон залуу үедээ өөрсдийн сурсан мэдсэн бүхнээ хуваалцан Монгол гэдэг нуураас биш Дэлхий гэдэг далайгаас ус хутгахаар зорин ажиллаад хэдийнээ 4 жил болсон байна. Бид сурагчдадаа зөвхөн технологи, хичээл заах бус, тэдэнд хичээвэл болдог, хичээх л юм бол чиний дотор ямар том боломжууд нуугдаж, чамаас гарах гэж тэмүүлж байгаа тэр мэдрэмжийг давхар өгөхөөр зорин ажилладаг юм шүү.

Танд үнэхээр програм хангамжийн мэдлэг хэрэгтэй байна уу?